#7082

АРААТАЙ ТАНИЛЦАЦГААЯ

‧Хэрэглэгдэхүүний код.: #7082

● 4 өөр төрлийн араат систем /хоорондоо уялдаа хамааралтай олон тооны араа/ угсрах заавар: Том хавтгай араанууд, өнцөг үүсгэгч араанууд, хурдны хайрцаг, эргэдэг дугуй болон бусад нэмэлт загварууд нь нээлттэй, бүтээлч байдлаар тоглох хязгааргүй боломжуудыг олгодог.
● Гарын жижиг булчингийн ажиллах чадвар, механик инженерийн ур чадвар, харааны болон орон зайн чадвар, үндэслэл гаргаж ирэн шийдэл хөгжүүлэх ур чадваруудыг хөгжүүлнэ.
● Бага насны хүүхдүүдэд инженерийн энгийн ойлголтуудыг танилцуулах, сонирхлыг нь татах өвөрмөц аргатай.
● Урт, бат бөх хуванцар эд ангиуд нь хүүхдийн бяцхан гарт тохиромжтой ба хэрэглэхэд аюулгүй.

Category: Угсрах блокууд, Залуу инженер

Description

МЕХАНИКИЙН ИНЖЕНЕРИЙН ИЖ БҮРДЭЛ

Араа аливаа зүйлсийг хөдөлгөдөг! "Kids First" хэмээх бяцхан инженерийн иж бүрдэлд хамаарах залуу инженерүүд болох Тай болон Карлитай нэгдэж дөрвөн гайхалтай араат машин бүтээж, араа хэрхэн ажилладаг талаар суралцаарай. Гурав ба түүнээс дээш насны хүүхдэд зориулсан энэхүү механик инженерийн иж бүрдэл нь 61 ширхэг бөгөөд удаан эдэлгээтэй, дахин ашиглах боломжтой, ашиглахад хялбар ба удаан хугацааны турш хөгжилдөх, танин мэдэхүйгээ хөгжүүлэх боломжийг олгодог.

"Араатай танилцацгаая" бол араануудын хийж чадах олон гайхалтай зүйлсийг таны хүүхдэд хөгжилтэй бөгөөд сонирхолтой аргаар зааж өгөх юм. Олон том, жижиг араануудаар дамжуулж хүүхдүүд арааны харьцаа, цуваа араа, дамжуулалт, хүч болон эргэх хүчний талаар суралцана. Өнгөт, алхам алхмаар тайлбарлах гарын авлага нь асран хамгаалагчдад хэрхэн загварыг угсрах болон хүүхдүүдэд хэрхэн мэдээлэл өгөх талаар тайлбарладаг.

Additional Information

DIMENSIONS 370 x 295 x 70 mm
AGE 3+
MODELS/COURSES/EXPERMINTS 4
COMPONENTS 61