Компани

Гиго чамайг суут ухаантан болгоно

G - Г - Авьяас билэгт: Хүүхэд өөрийн авьяас чадвараа нээн илрүүлнэ.

i - и - Инновацилаг: Туршиж, үйлдэх нь түүнийг бүтээлч болгож төлөвшүүлнэ

g - г - Ногоон: Ногоон технологи, ногоон боловсрол нь ногоон орчныг бий болгоно.

o - о - Уран сэтгэлгээт: Нүүр тулсан сорилтыг даван туулах, асуудал шийдвэрлэх өөр өөр аргыг эзэмшинэ.

gi_icon-5 Өвөрмөц патентаас хязгааргүй төсөөллийг бүтээх нь

Тайванийн Гиго компани нь өөрийн өвөрмөц “Нэг-Хөл-Таван-Нүх” патент бүхий дэлхийн жишигт нийцсэн блокуудыг бүтээдэг. Баяр хөөртэй суралцах зарчмыг үргэлж баримталдаг Гиго компани нь "Тоглоомыг боловсролтой холбож, боловсролыг хөгжилтэй болгоё" гэсэн шинэлэг санааг анх санаачилсан. Бид тоглоомоор дамжуулан үл анзаарагдам сурах хандлагыг суулгаж өгч байгаа нь Гигог Европ, Америк, Азийн улс орнуудад амжилттай өргөжүүлж, баяр хөөртэй суралцах шинэ орон зайг бий болгоход чухал нөлөө үзүүлж байгаа юм.

gi_icon-5 Бүтээгдэхүүнүүд

Гиго анх 1976 онд дөрвөн үндсэн суурь элемент дээр үндэслэн байгуулсан ба 40 гаруй жилийн турш тасралтгүй сайжруулалтын үр дүнд 600 гаруй төрлийн блокууд зохион бүтээж, 100 гаруй төрлийн дэлхийн хэмжээний патентуудыг бий болгожээ.

Gigo-tree-3

gi_icon-5 Инновацилаг боловсрол

Өнөөгийн боловсролын бүтээгдэхүүний зах зээлд инноваци зайлшгүй чухал юм. Гиго нь олон арван жилийн турш боловсролын инновацийн цогц шийдлүүдийг гаргахын төлөө ажилласан. Гиго суралцахуйн лабораториос гадна бид таны боловсролын хэрэгцээг хангах Gigo Curriculum Alliance болон Гиго франчайс хөтөлбөрүүдийг санал болгож байна. Боловсролын бизнесээ өргөжүүлэхийн тулд Гиго -той хамтран ажилласнаар, бид хамтдаа хүүхдийн амьдралыг сайжруулахад өөрсдийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах болно.

gi_icon-5 Сургалтын хэрэглэгдэхүүн

Тавиур, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгох замаар өөрийн гэсэн бүтээлч ангиа хөгжүүлээрэй. Бид бараа бүтээгдэхүүний иж бүрэн сонголтыг санал болгож байна. Бидний зорилго бол таны яг хэрэгтэй зүйлийг өгөх явдал юм. Энэ хэсгийг дагаад алхам алхмаар өөрийн хэв маягийг бий болгоорой.

gi_icon-5 Гиго үйлдвэрийн виртуал аялал

https://livetour.istaging.com/05fb48e5-5aa2-4d1f-8647-ec27836797e0

2023-11-13